| | USD/MNT 0₮

Эмнэлгээс гарах иргэдийг хувийн унаагаар нь явуулна

Энэ даваа гарагаас эхлэн автомашинууд QR кодоор явж эхэлсэн. Энэ хөл хорионы үед эмнэлгээс гарч байгаа иргэдэд QR код нь хүндрэл учруулж, автобусаар явах шаардлага тулгараад байсан юм.  

Тэгвэл УОК хуралдаж зарим нэмэлт зохицуулалтыг хийсэн бөгөөд эмнэлгээс гарч буй иргэдийг эмнэлгээс гарах хуудсыг үндэслэн ар гэрийнхэн нь хувийн авто машинаараа ирж авах нь зүйтэй хэмээн УОК-ын шуурхай штаб, Тээврийн цагдаагийн албаныхан санал нэгдэж шийдвэрлэжээ.

Тиймээс эмнэлгээс гарч байгаа иргэд хувийн машинаараа авахуулах боломжтой юм байна. 

Эмнэлгээс гарах иргэдийг хувийн унаагаар нь зорчуулна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.