| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 1098 хүн халдвар авч, 8 хүн НАС БАРЛАА

Коронавируст халдварын нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа талаар ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсаар буй. Иймдээ ч нийслэл хотод дахин 12 хоногийн хатуу хөл хориог үргэлжлүүлэхээр болсон. Гэсэн ч халдварын тоо буурахгүй байгаа юм. Тухайлбал, улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 1098 хүн өвчилж, 8 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 32,437-т хүрч, нас баралт 88 боллоо. Дээрх халдварын 957 нь Улаанбаатар хотод, 135 нь орон нутагт, 6 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. 

Нас барсан иргэдийн насны хувьд, 78 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 75 настай эмэгтэй, 51 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 53 настай эрэгтэй, 65 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй тус тус коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Коронавируст халдварын нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа талаар ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсаар буй. Иймдээ ч нийслэл хотод дахин 12 хоногийн хатуу хөл хориог үргэлжлүүлэхээр болсон. Гэсэн ч халдварын тоо буурахгүй байгаа юм. Тухайлбал, улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 1098 хүн өвчилж, 8 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 32,437-т хүрч, нас баралт 88 боллоо. Дээрх халдварын 6 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.