| | USD/MNT 0₮

Жоншны уурхайд унаж амиа алджээ

Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн Бэрх тосгон /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урд зүгт 3 км-т/ Жонш олборлох уурхайд хүн унасан дуудлагыг өчигдөр 15:28 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15.32 цагт очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайд тус аймгийн харьяат иргэн Ү 43 настай, эрэгтэй/ нь жонш тээвэрлэдэг яшикыг лифт рүү түрж явж байгаад 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас баржээ. Тухай өдөр талийгаачийн цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн тасгийн даргад шилжүүлж өгсөн байна. 

“Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайд тус аймгийн харьяат иргэн Ү 43 настай, эрэгтэй/ нь жонш тээвэрлэдэг яшикыг лифт рүү түрж явж байгаад 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас баржээ. Тухай өдөр талийгаачийн цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн тасгийн даргад шилжүүлж өгсөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.