| | USD/MNT 0₮

ШӨХТГ: Зарим зах, худалдааны төвд махны үнийг зориудаар өсгөсөн байжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг 9 улсын байцаагч, Орхон аймагт 2 улсын байцаагч нийт  35 зах, хүнсний дэлгүүр, худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 4 эмийн санд хяналт шалгалт хийж ажилласан.

Нэг. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ

А. Махны нийлүүлэлт

2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 12.28 тн мах шалгагдаж нэвтэрснээс 12.28 тн нь худалдааны зориулалтаар, 0 тн нь хувийн хэрэгцээнд, 0 тн нь нөөцөд, 0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 510 нэвтэрсэн байна.

Махны нийлүүлэлт

IV.16

IV.17

IV.18

IV.19

IV.20

IV.21

IV.22

IV.23

IV.24

IV.25

IV.26

1

Худалдааны зориулалтаар

53.8

49.7

50.6

46.4

46.4

52.2

62.9

37.73

76.5

36.46

12.28

2

Нөөцөд

-

5

-

-

12.8

-

-

-

25

27.1

-

3

Хувийн хэрэгцээнд

-

-

-

-

-

-

-

-

-

0.2

-

4

Экспорт

-

-

-

-

-

-

125

25

75

25

-

 

Нийт

53.8

тн

49.7

тн

50.6 тн

46.4

тн

59.2

тн

52.2

тн

187.9

тн

62.73

тн

176.5 тн

88.76 тн

12.28 тн

Б. Хүчит шонхор зах

“Хүчит Шонхор” зах дээр 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өглөөний 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үхрийн ястай мах 13000-14000, цул мах 14000-16000, гуяны цул 16500 (7 тн), хонины ястай мах 10500-11500, цул мах 11000-12500 (10 тн), адууны ястай 11500-12500, цул мах 11500-12500 (5 тн), ямааны ястай 10500-11000, цул мах 10500-11000 (1.7 тн), тэмээний цул мах 9000 (1 тн) төгрөгийн үнэтэй байна.

Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 10 тонноор буурч нийт 24.7 тн мах нийлүүлсэн байна.

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

Бүтээгдэхүүний нэр

04.25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар

04.26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар

Жижиглэнгийн үнэ

Бөөний үнэ

Жижиглэнгийн үнэ

Бөөний үнэ

Нийлүүлэлт

34.7 тн

24.7 тн

Хонины мах

ястай

10500-11500

8000-11500

10500-11500

8000-11500

цул

11000-12500

11000-12500

Үхрийн мах

ястай

13000-14000

8000-13000

13000-14000

8000-13000

цул

14000-16500

14000-16500

Адууны мах

ястай

11500-12500

8000-10000

11500-12500

8000-10000

цул

11500-12500

11500-12500

Ямааны мах, ястай

ястай

10500-11000

7500-

8800

10500-11000

7500-

8800

цул

10500-11000

10500-11000

Тэмээний мах

цул

9000

5000-

6000

9000

5000-

6000

Б. Бусад зах, дэлгүүрийн мэдээлэл

Мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн талаар

1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарлаг дэнж худалдааны төв, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Содон бөмбөгөр худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800-13500, хонины цул мах 10800-13500, үхрийн ястай мах 12000-14500, үхрийн цул мах 13500-16000, адууны ястай мах 12000, адууны цул мах 12500, ямааны мах 9300-10500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 900-1100, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1200-1500, Монгол сонгино 4000-4800, Орос сонгино 2500-3500, Хятад сонгино 1800-2600, монгол өндөг 460-480 төгрөгийн үнэтэй байна.

  • Алтжин бөмбөгөр худалдааны төвд үхрийн цул мах 16000 төгрөгөөр худалдаалж байсныг 15500 төгрөг болгох үнэ буулгах шаардлага тавьж ажилласан.

2. Баянгол дүүрэгт байрлах Орхон зах, Алтан төгрөг худалдааны төв, Бэст худалдааны төв, Барс-2 зах, Барс-1 зах, Хороолол зах, Таван-Эрдэнэ зах зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

 Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800-13500, хонины цул мах 12500-14000, үхрийн ястай мах 12500-14500, үхрийн цул мах 14500-16000, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1400-1700, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2200-3500, элсэн чихэр 1800-2500, Монгол төмс 700-1000, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 4500-5400, Орос сонгино 2200-3500, Хятад сонгино 1900-2600, Орос өндөг 500-550 төгрөгийн үнэтэй байна.

3. Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин зах, Итгэл худалдааны төв, Баянзүрх-2 зах, Асайт төв зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Дээрх захуудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 10000-12800, хонины цул мах 12000-13000, үхрийн ястай мах 13500-15000, үхрийн цул мах 15000-16500, адууны мах 13500-14000 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан тус захуудад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1600-1700, 1-р зэргийн гурил 1300-1500, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2600-2900, элсэн чихэр 2200-2600, Монгол төмс 750-900, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 4500, Орос сонгино 2500, Хятад сонгино 2000-3300, өндөг Монгол 480-490 төгрөгийн үнэтэй байна.

  • Хяналт шалгалтад хамрагдсан газруудад өндөгний нийлүүлэлт байхгүй байна.
  • “Баянзүрх-2” захад хонины махыг 1 кг нь 14000 төгрөгөөр худалдаалж байна гэх иргэний гомдлын дагуу шалгахад хонины мах 1 кг нь 12.500, шинэ тарган хонины мах нь 13.000-13.500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсныг баримтжуулж авсан. Иргэнээс тодруулга авахаар удаа дараа холбогдсон боловч утсаа аваагүй. /Жич: 15 цагийн үед дахин холбогдоход 13500 төгрөгөөр мах худалдаж авсан гэж мэдэгдсэн/
  • Итгэлт төв болон Баянзүрх-2  захуудад үхрийн цул мах 16500 төгрөгөөр худалдаалж байсныг 15500 болгож үнэ буулгах болон бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэл байршуулах шаардлага тавьж ажилласан.

          4. Хан-Уул дүүрэгт байрлах Органик зах, Зөгий худалдааны төв, 52 зах, Фермерүүд зах, Буянт-Ухаа худалдааны төв, Саянаа худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

 Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9200-13500, хонины цул мах 10500-13500, үхрийн ястай мах 12500-14000, үхрийн цул мах 14500-15800, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2300, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2300-4000, элсэн чихэр 2100-3000, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1400-2000, Монгол сонгино 3000-4800, Хятад сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.

Тав. Дүгнэлт

  1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг 9 улсын байцаагч, Орхон аймагт 2 улсын байцаагч нийт  35 зах, хүнсний дэлгүүр, худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 4 эмийн санд хяналт шалгалт хийж ажилласан.
  2. 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 12.28 тн мах шалгагдаж нэвтэрснээс 12.28 тн нь худалдааны зориулалтаар, 0 тн нь хувийн хэрэгцээнд, 0 тн нь нөөцөд, 0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 510 нэвтэрсэн байна.
  3. “Хүчит Шонхор” зах дээр 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өглөөний 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үхрийн ястай мах 13000-14000, цул мах 14000-16000, гуяны цул 16500 (7 тн), хонины ястай мах 10500-11500, цул мах 11000-12500 (10 тн), адууны ястай 11500-12500, цул мах 11500-12500 (5 тн), ямааны ястай 10500-11000, цул мах 10500-11000 (1.7 тн), тэмээний цул мах 9000 (1 тн) төгрөгийн үнэтэй байна.

Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 10 тонноор буурч нийт 24.7 тн мах нийлүүлсэн байна.

  1. Чингэлтэй дүүргийн Монос-1 эмийн сан, “Нахиа” эм ханган нийлүүлэх байгууллага, “Энто” эмийн сан, “Идэр-Угалз” эмийн сан зэрэг 4 эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа. 

Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалтны үнэ 200-300 төгрөг, гар ариутгагч шингэн савлагаанаас хамааран 1350-2800 төгрөг, спирт савлагааны хэмжээ, үйлдвэрлэгчээс хамаараан /50 мл-1000 мл/ 1000-22000 төгрөг, дархлаажуулагч бүтээгдэхүүний хувьд витамин С үрлэн 280-400 төгрөг, витамин Д мөн үйлдвэрлэсэн улс, тунгаас хамааран /Д3 жуниор/ 13100-19900 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

  1. Хяналт шалгалтын явцад авсан арга хэмжээ:
  • “Баянзүрх-2” захад хонины махыг 1 кг нь 14000 төгрөгөөр худалдаалж байна гэх иргэний гомдлын дагуу шалгахад хонины мах 1 кг нь 12.500, шинэ тарган хонины мах нь 13.000-13.500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсныг баримтжуулж авсан. Иргэнээс тодруулга авахаар удаа дараа холбогдсон боловч утсаа аваагүй. /Жич: 15 цагийн үед дахин холбогдоход 13500 төгрөгөөр мах худалдаж авсан гэж мэдэгдсэн/
  • Итгэлт төв болон Баянзүрх-2  захуудад үхрийн цул мах 16500 төгрөгөөр худалдаалж байсныг 15500 болгож үнэ буулгах болон бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэл байршуулах шаардлага тавьж ажилласан.
  • Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвд үхрийн цул мах 16000 төгрөгөөр худалдаалж байсныг 15500 төгрөг болгох үнэ буулгах шаардлага тавьж ажилласан.
  1. Хяналт шалгалтад хамрагдсан нийт 35 зах, худалдааны төвийн 27 нь адууны мах, 31 нь ямааны мах огт худалдаалаагүй байна. Орон нутгийн 3 хүнсний дэлгүүрт нөөцийн ямааны мах, Хүчит шонхор захад коорьны ямааны мах тус тус худалдаалж байна. Бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
  2. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдийн 20 нь өндөг огт худалдаалаагүй байна. Нийт зах, худалдааны төвийн 6 нь орос өндөг 470-600 төгрөгөөр, монгол өндөг 460-500 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Энэ өдөр өндөгний нийлүүлэлт эрс буурсан байна.
ШӨХТГ: Зарим зах, худалдааны төвд махны үнийг зориудаар өсгөсөн байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.