| | USD/MNT 0₮

Дээд шүүх өнөөдөр М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэн нь намын дарга болохыг шийднэ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх ажээ. 

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний Зориг Ногоон намын хүсэлт, Ард Түмнээ Хайрлая намын хүсэлтийг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм. 

Тодруулбал, хоёр толгойтой буюу хоёр намын даргатай болсон Ардчилсан намын жинхэнэ даргыг өнөөдөр Дээд шүүх шийдэж эцэслэнэ. Намын даргаар өргөмжлөгдсөн М.Тулгат уу, эсвэл О.Цогтгэрэл үү гэдэг нь тодорхой болно. Магадгүй энэ хоёрын аль нэгийг намын даргаар томилохгүй байх хувилбар ч хуулийн болон олон нийтийн дунд яригдаад эхэлжээ. Дээд шүүхийн хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Дээд шүүх өнөөдөр М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэн нь намын дарга болохыг шийднэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.