| | USD/MNT 0₮

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу явсан хоёр иргэн осгож нас баржээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн Гозгор цахир гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагийн орчим Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явсан хоёр хүн сураггүй болжээ.

Иймээс тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай эрэгтэй, 21 настай эрэгтэй Б нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр өдрийн 10:29 цагт Чандмань сумын 2 дугаар багийн Хүнхэрийн-Ам гэдэг газраас цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна. Тэдгээр иргэд осгож нас барсан байдалтай олджээ. 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу явсан хоёр иргэн осгож нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.