| | USD/MNT 0₮

Ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүй иргэдийг явуулахгүй буцааж байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн байгаа билээ. 

Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж байгаа юм.

Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргаад байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад онцгойлон анхаарч, зохион байгуулалтын ажлуудыг хийж байна.

Харин хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах зайлшгүй шаардлагатай. Автобусны буудлууд дээр хяналт шалгалт тавьж байгаа цагдаа болон цэргийн алба хаагчид хүн бүрийг "Амрыг эрье. Хаашаа явж байна. Шаардлагатай гэсэн бичиг баримтаа шалгуулна уу" хэмээн байцааж, биеийн байцаалт ажлыг үнэмлэхийг нь үзэж байна. Харин үнэмлэхгүй болон ажлын газрын үнэмлэхгүй иргэдийг явуулахгүй, автобусанд суулгахгүй буцааж байна. 

Мөн түүнчлэн энэ сарыэ 25-наас дугуйтай иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана гэж УОК-иос мэдээлж байсан бол өнөөдрийн байдлаар хязгаарлаагүй, дугуй унаж хөдөлгөөн оролцож байгаа иргэдийг цагдаа нар зүгээр явуулж байгаа харагдав. 

Ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүй иргэдийг буцааж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.