| | USD/MNT 0₮

Автомашинтай жагсагчид МАРГААШ ДАХИН жагсана

Арванхоёрдугаар сарын 09-ний өглөө 07.00-18.00 цагийн хооронд автозам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцэж, автомашинтай жагсаалыг өрнүүлсэн. Тэд Автозам ашигласны төлбөрийг нэмэхийн цуцлах, НӨАТ-ын хувийг 10 хувьд хүргэх, НДШ-ийн нэмэгдэлийг болиулах, зээлийн хүүг бууруулах, шатахууны үнийг уян хатан болгох гэсэн таван заалт бүхий шаардлагыг НИТХ болоод Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Жагсаалын үед холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хэлэлцээрт хүртсэн. Үүнийхээ дараа жагсаалаа хоёр хоног завсарлаж, Засгийн газрын шийдвэрийг хүлээнэ гэдгээ мэдэгдээд байсан бол иргэн Б.Цэгмид болон "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатар нар "Ахиад жагсах нь тодорхой боллоо. Засгийн газар хэлсэндээ хүрэхгүй юм шиг байна" хэмээн мэдэгдлээ. 

Иймд тэд маргааш 08.00-18.00 цагийн хооронд жагсаж, дахин эсэргүүцлээ илэрхийлэх юм байна.

Автомашинтай жагсагчид МАРГААШ ДАХИН жагсана
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.