| | USD/MNT 0₮

КОВИД-19 халдвар аваад байсан Баянзүрх дүүргийн ЗД Н.Баярмөнх эдгэрч, үүрэгт ажилдаа орлоо

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр бүрэн эдгэрч, үүрэгт ажилдаа орж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Ингэхдээ "Коронавирусын эерэг тохиолдлуудын нэг болж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж эсрэг биетийн дархлаа тогтож дүүргийнхээ сайн сайхны төлөөх ажилд ханцуй шамлан орлоо. Бидэнд хийх ажил их байна.

Коронавирусын батлагдсан тохиолдол 1000-аас буухгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Их илэрч байгаагийн хэрээр ч их эмчлэгдэж байгааг энд дурьдах нь зүйтэй. Гэхдээ орон нутгийн байгууллага бол Коронавирус цар тахлын тохиолдлын цар хүрээг хумих, цаашлаад иргэдээ хяналтад байлгаж, эрүүл мэнд, аюулгүй байдлынх нь төлөө ажилладаг.

Тиймээс ажилдаа орсон даруйдаа дараах төлөвлөгөөг боловсруулан хэлэлцэж байна. Үүнд:

  1. Дүүргийн хэмжээнд коронавирусын батлагдсан тохиолдлыг хөнгөн, хүнд хэлбэрээр ялгаж гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдийг бүрэн хяналтад авах, тухайн иргэнд шаардлагатай хүнс, дархлаажуулалтын дэмжлэг үзүүлж, эргэх холбоотой ажиллах
  2. Дархлаажуулалтын эхний тунг хийлгээгүй иргэдээ яаралтай дархлаажуулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай эмнэлгийн тусламж, ор, тоног төхөөрөмжийг бэлтгэх
  3. Эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар Коронавирусын халдвар нь битүү орчинд тархах өндөр эрсдэлтэй. Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд зогсолтгүй хүргэх зорилгоор тодорхой хэлтсийг Засаг даргын тамгын газрын гадна байрлуулахаар төлөвлөгөө боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллага, дээд шатны байгууллагатай хэлэлцэж байна.

Миний бие коронавируст халдвар авч эдгэрсэн хүмүүсийн нэг, мөн Баянзүрх дүүргийн 360 гаруй мянган иргэний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүний хувьд дүүргийнхээ нэг ч болов иргэний амь насыг аймшигт цар тахлын төлөө алдахгүйн төлөө бүхий л чадлаараа хичээж ажиллах болно!

Сайхан цагийн төлөө хамтдаа!" гэжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр бүрэн эдгэрч, үүрэгт ажилдаа орж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.