| | USD/MNT 0₮

АН-ын "жинхэнэ" дарга маргааш тодорно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болно. Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний Зориг Ногоон намын хүсэлт, Ард Түмнээ Хайрлая намын хүсэлтийг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл, хоёр хуваагдаад буй Ардчилсан намын аль нэгийг нь бүртгэж, тухайн намын даргыг батламжлах юм.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болно. Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.