| | USD/MNT 0₮

Хамар, завьж хэсэгтээ шалбарснаас өөр гэмтэлгүй байсан Б.Пүрэвдорж гишүүн "Бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа" хэмээн мэдэгдэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож энэ сарын 18-ны 22.55 цагийн үед Хан-Уул дүүргийн II хорооны нутагт осол гаргаж, машин нь шатсан билээ. Түүгээр ч зогсохгүй маш хурдтай “нисэж” буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан.  Түүний унаж явсан автомашиных нь хөдөлгүүрийн хэсэгт гарсан галыг Хан-Уул дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид унтраасан бөгөөд УИХ-ын гишүү­нийг шатаж буй машинаас нь цагдаагийн алба хаагчид гарган Яаралтай тусламжийн төвийнхөнд хүлээлгэн өгсөн. Улмаар ГССҮТ-д 103-ын эмч нар хүргэж, үзлэг хийхэд хамар, завьж хэсэгтээ шалбарснаас өөр гэмтэл, шархгүй байсан гэдгийг эх сурвалжууд нотолж буй. 

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийжээ. Ингэхдээ Би хариуцлагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож энэ сарын 18-ны 22.55 цагийн үед Хан-Уул дүүргийн II хорооны нутагт осол гаргаж, машин нь шатсан билээ. Түүгээр ч зогсохгүй маш хурдтай “нисэж” буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Түүний унаж явсан автомашиных нь хөдөлгүүрийн хэсэгт гарсан галыг Хан-Уул дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид унтраасан бөгөөд УИХ-ын гишүү­нийг шатаж буй машинаас нь цагдаагийн алба хаагчид гарган Яаралтай тусламжийн төвийнхөнд хүлээлгэн өгсөн. Улмаар ГССҮТ-д 103-ын эмч нар хүргэж, үзлэг хийхэд хамар, завьж хэсэгтээ шалбарснаас өөр гэмтэл, шархгүй байсан гэдгийг эх сурвалжууд нотолж буй.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.