| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Шинээр 856 хүнээс халдвар илэрч, 2 хүн нас баржээ

Нийслэл хотын хэмжээнд арван хоёр хоногийн хатуу хөл хорио хэрэгжинэ. Учир нь цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаа, иргэдийн дунд Ковид19/коронавирус/-ын халдвараар өвчлөгчдийн нас баралт огцом нэмэгдсэн, вирусын мутацлагдсан хувилбар орж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, ЭМЯ, эмнэлгийн байгууллага болон салбарын эрдэмтэн мэргэдийн хөл хорио сунгах саналд тулгуурлан шийдвэрлэсэн байна.

Тэгвэл манай улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 856 хүнээс халдвар илэрч, 2 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 31,339-д хүрч, нас баралт 80 боллоо. Нас барсан иргэдийн хувьд 61 настай эрэгтэйн онош 25-нд батлагдсан бол 64 настай эмэгтэйн онош 24-нд батлагдаж, коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. 

Нийслэл хотын хэмжээнд арван хоёр хоногийн хатуу хөл хорио хэрэгжинэ. Учир нь цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаа, иргэдийн дунд Ковид19/коронавирус/-ын халдвараар өвчлөгчдийн нас баралт огцом нэмэгдсэн, вирусын мутацлагдсан хувилбар орж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, ЭМЯ, эмнэлгийн байгууллага болон салбарын эрдэмтэн мэргэдийн хөл хорио сунгах саналд тулгуурлан шийдвэрлэсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.