| | USD/MNT 0₮

Хилийн цэргийн алба хаагч амиа хорлосон хэрэг дахиад гарлаа

Дорноговь аймаг дахь хилийн 0168 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч өчигдөр малын хашаанаас боомилж нас барсан хэрэг гарлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас татагдсан 20 настай хугацаат цэргийн алба хаагч дээрх ангийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байж. Тэрбээр энэ сарын 24-ний 22.00 цагийн үед “Малаа эргэе” гэж салбарын байрнаас гарсан гэнэ. Түүний араас тун удалгүй нэг цэрэг гараад хашаанаас боомилсон байхыг олж салбарынхандаа мэдэгдэн анхны тусламж үзүүлэхээр оролдсон ч хугацаа алдсан байжээ.

Ирэх долоо хоногт цэргийн албанаас халагдах байсан тэрбээр чухам юунаас шалтгаалан ийм алхам хийх болов гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрынхан энэ хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд “Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас юунаас болж ийм алхам хийх болов гэдгийг нь хэлэх боломжгүй” гэсэн юм.

Хил хамгаалах байгууллагад энэ он гарснаас хойш цэргийн алба хаагч амиа хорлосон гурав дахь тохиолдол нь энэ болов. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 7-нд Дорноговь аймаг дахь хилийн 0129 дугаар ангид алба хаагч байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат ахлах байлдагч С малын хашаанаас боомилж нас барсан. Тэрбээр гэрээслэл бичсэн талаар хэвлэлүүдэд мэдээлж байв. Үүнтэй холбоотойгоор хэргийг үнэн, зөвөөр шийдэхгүй бол хүүхдүүдээ цэргийн албанд явуулахгүй хэмээн Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэд эсэргүүцэл илэрхийлсэн удаатай.

Мөн Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн офицер нь 2021 оны хоёрдугаар сарын 18-нд өөрийгөө боомилж амиа алдсан. Тэрбээр чөлөө авч, Алтай сум руу яваад буцаж ирээд буудлагын талбайдаа боомилж нас барсан байсныг олсон юм.

Энэ явдлаас хойш тус ангийн хоёр байлдагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтан хоёр хоног ууланд бүгж байгаад баригдсан билээ. Эдгээр явдлууд ХХЕГ-ын даргаар бригадын генерал Х.Лхагвасүрэнг томилсноос хойш гарсан хэрэг юм.

Дорноговь аймаг дахь хилийн 0168 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч өчигдөр малын хашаанаас боомилж нас барсан хэрэг гарлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас татагдсан 20 настай хугацаат цэргийн алба хаагч дээрх ангийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байж. Тэрбээр энэ сарын 24-ний 22.00 цагийн үед “Малаа эргэе” гэж салбарын байрнаас гарсан гэнэ. Түүний араас тун удалгүй нэг цэрэг гараад хашаанаас боомилсон байхыг олж салбарынхандаа мэдэгдэн анхны тусламж үзүүлэхээр оролдсон ч хугацаа алдсан байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.