| | USD/MNT 0₮

АРХАНГАЙ АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ШАДАР САЙДТАЙ УУЛЗЛАА

АРХАНГАЙ АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ШАДАР САЙДТАЙ УУЛЗЛАА

Улс орон даяар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, Улаанбаатар хот төдийгүй хэд хэдэн аймагт хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн Архангай аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргаас ирүүлсэн “Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолоор хойш татсан зардлуудыг төсвийн хуваарьт өөрчлөлт оруулж, зарцуулах эрх олгох зохицуулалт хийж өгөх, аймаг, сумдын багаж, техник хэрэгсэл, тавилга, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, урсгал засвар, бичиг хэрэг, шуудан холбоо, бага үнэтэй, түргэн элэгдэх зардлуудыг аймаг, сумдын Засаг даргын нөөц санд шилжүүлэх, шатахууны зардлыг сумдын Засаг даргын Тамгын газарт 100 хувь эрх олгож өгөх, аймаг, сумдын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлыг халдвар авсан өвчтөн, онцгой комисс, шуурхай штабуудын эргүүлд ажиллаж буй албан хаагчид, тусгаарлах байрны иргэдийг хооллоход зарцуулах эрх олгох, 2020 оны орон нутгийн төсвийн үлдэгдлийг шаардлагатай зардлуудад хуваарилан зарцуулах шийдвэр гаргах эрх олгох, нийт хүн амын 60 хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулах, хамгаалах хувцас, хэрэгслэлийн нөөцийг хангалттай бүрдүүлэх, зөөврийн рентген аппаратаар хангах” зэрэг хүсэлтийг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд уламжиллаа.

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын хүсэлтийн дагуу УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Архангай аймагт эхний ээлжинд 10 мянган тун “Синофарм” вакцин болон хүсэлтэд дурдагдсан яаралтай шийдвэрлэх асуудлуудыг даруй шийдвэрлэхээр боллоо. Мөн дараа дараагийн ээлжийн татан авалтын вакцинаас Архангай аймагт нэмж олгон, аймаг, сумдын нийт иргэдийг бүрэн вакцинд хамруулж, Архангай аймгаас сонгогдсон гурван гишүүний хүсэлтийг дэмжиж, шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн юм.

АРХАНГАЙ АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ШАДАР САЙДТАЙ УУЛЗЛАА
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.