| | USD/MNT 0₮

Цайрын агууламжтай гэх хуурамч савхыг худалдан борлуулж байжээ

Цахимаар хуурамч бүтээгдэхүүн зарж, иргэдийг төөрөгдүүлж, ашиг олж байгаа бүлэг этгээдүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэллээ.

Тодруулбал, Баяраагийн Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй өөрийн цахим хаяг болох “Bayraa Oyunaa” фэйсбүүкээр дамжуулан ус эрдэсжүүлэгч савхыг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн хэмээн борлуулж ашиг хонжоо олж байгаа нь ил боллоо.

Түүний цахим орчинд худалдаалж буй цайрын савх гэх ус эрдэсжүүлэгч савх нь Хятад улсаас оруул ирсэн цайрын агууламжгүй бүтээгдэхүүн болох нь МХЕГ-ын шинжилгээгээр нотлогджээ.

Цайрын агууламжгүй савхыг Б.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй бүлэг этгээдүүдийн хамтаар “OSPRING Mongolia” ХХК-ийн цахим хуудсан дахь мэдээллийг хуулбарлан өөрийн цахим хуудсандаа байршуулж иргэдэд “OSPRING Mongolia” ХХК-ийн бүтээгдэхүүн мөн, жинхэнээс ялгаагүй” гэх мэтээр хэмээн борлуулдаг байжээ.

Цахимаар хуурамч бүтээгдэхүүн зарж, иргэдийг төөрөгдүүлж, ашиг олж байгаа бүлэг этгээдүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.