| | USD/MNT 0₮

Оюутолгой компанид дахин сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ажилчдыг нь амраасан байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Оюутолгой компанид коронавирусийн гурван тохиолдол батлагдаж, хөл хорио тогтоосон байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тус компанийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажилчдадаа шинжилгээнд хамруулж, халдвараа хумиж барьсан талаар албаны мэдээлэл гарч байсан. Тэгвэл хоёр хоногийн өмнө мөн тус компанид халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, писиар шинжилгээний хариу нь баталгаажаагүй хүлээлтийн байдалтай байгаа аж. Эх сурвалжийн хэлж буйгаар "Манай компанийн өөр хэлтэст халдвар гарсан гээд ажилчдыг нь өрөө өрөөнд амраасан байдалтай байна. Өөрөөр хэлбэл хөл хорио тогтоосон гэсэн үг. Ажилчид хоол цайндаа орохдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, зай барьж үйлчлүүлж байгаа, бусад үед өрөөнөөсөө гарахгүй байхгүй" гэв. 

Оюутолгой компанид дахин сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ажилчдыг нь амраасан байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.