| | USD/MNT 0₮

Л.Энхсайхан:Спутник вакциныг Засгийн газар болон ЭМЯ албан ёсоор оруулж ирээгүй байна

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн дараа яамны газрын дарга Л.Энхсайхан вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Синофарм үйлдвэрийн Вироцелл вакциныг 600 мянган тунг хүлээж авсан. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50400 тун Астразенека вакциныг хүлээн авсан. Энэ вакцинуудыг ихэвчлэн 2-р тунд хэрэглэж эхэлсэн.

Вакцинжуулалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа тул таньд залгаж мэдэгдээгүй бол урьдчилан очиж дараалал бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй. Нэгдүгээр тунд хамрагдсан бүх иргэдийг 2-р тунд хамруулна. Астразенека вакцины хувьд 56 хоног байгаа, Синофарм үйлдвэрийн Вироцелл буюу Cor-V вакцины хувьд тун хоорондын зай хамгийн багадаа 21 хоног байж болох бөгөөд 21-56 хоногийн хугацаанд 2-р тунг тариулахад дархлаа тогтцод сөргөөр нөлөөлөхгүй.  

Спутник вакциныг Засгийн газар болон ЭМЯ одоогийн байдлаар албан ёсоор оруулж ирээгүй. Оруулж ирэх гэрээг Засгийн газрын түвшинд хийж байна" гэлээ. 

Л.Энхсайхан:Спутник вакциныг Засгийн газар болон ЭМЯ одоогийн байдлаар албан ёсоор оруулж ирээгүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.