| | USD/MNT 0₮

Мутацид орсон вирус хүн амын дунд тархсан эсэхийг судалж байна гэлээ

Коронавирусийн шинэ төрөл буюу мутацид орсон вирус Монголд орж ирсэн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тодруулбал, Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байгаа юм байна. Халдвартай хүний биеийн байдал хурдан муудаж байгаа, нас баралт нэмэгдсэн нь үүнтэй холбоотой байх гэдгийг ч өчигдөр Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн билээ.

Тэгвэл мутацид орсон вирус дотоодын хүн ам дотор тархсан эсэхийг судалж байгаа хэмээн албаны эх сурвалжууд хэллээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Турк улсаас ирсэн гурван иргэнд Английн мутацид орсон вирус илэрсэн. Дээрх иргэд нь Турк улсаас ирээд арав хонож байна. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнээс мутацид орсон Covid-19 илэрсэн. Үүнээс харахад нийт хүн амын дунд мутацид орсон халдвар тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Мутацид орсон вирус гэлтгүй эмчилгээ болон халдвар хамгааллын дэглэм адилхан хийнэ. Тиймээс мутацид орсон вирусийг илрүүлэх шинжилгээний аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мутацид орсон хэлбэрийн вируст вакцин үр нөлөөгүй гэх судалгаа олон улсад хийгдээгүй" гэлээ. 

Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнээс мутацид орсон Covid-19 илэрсэн. Үүнээс харахад нийт хүн амын дунд мутацид орсон халдвар тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Мутацид орсон вирус гэлтгүй эмчилгээ болон халдвар хамгааллын дэглэм адилхан хийнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (19)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.