| | USD/MNT 0₮

Наро Банчэн гэгээнтэн "Хишиг арвин" компанийн босс Б.Хишигдоржийнд хүргэн орж, оны өмнө хүүтэй болжээ

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн XVI дүрийн хувилгаан бол Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн буюу Б.Цэдэн-Иш гэгч олны хайр хүндэтгэл олон охид хүүхнүүдийн шүтээн болсон энэ залуу эхнэр авч, хүүтэй болжээ.

Тодруулбал, оны өмнө хүүтэй болсон Наро Банчэн гэгээнтэй "Хишиг арвин" компанийн босс Б.Хишигдоржийн ганц охиныг нь насны ханиараа сонгожээ. Энэ үйл явдлаа ихэд нууцалсан ч саяхнаас ил болсон сурагтай. Арван цагаан буяны мөрөөр явсан хүн эхнэр авч болдог юм боловуу гэсэн асуулт, эргэлзээ олны дунд үүссэн харагдана. Гэхдээ Наро банчэн гэгээнтний хувьд эхнэр авч болох сахилтай юм гэсэн мэдээлэл байна.

Хур баян айлд хүргэн орсон бөгөөд хадмууд нь гэгээнтэнд үнэтэй машин бэлэглэж, Яармаг дахь хийдийнх нь хажууд өндөр зэрэглэлийн цогцолбор барьж өгөхөөр болжээ.

"Хишиг арвин" компанийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хувьд нэг хүү, нэг охинтой бөгөөд ийнхүү охиноо хувилгаан хутагтад "даатгаж" өгсөн байна. 

Наро Банчэн гэгээнтэн "Хишиг арвин" компанийн босс Б.Хишигдоржийнд хүргэн орж, оны өмнө хүүтэй болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.