| | USD/MNT 0₮

Маргаашнаас эхэлж унадаг дугуйтай иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана

Улсын онцгой комиссоос Нийслэлд тогтоосон 15 хоногийн хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгах саналыг гаргасан. Харин өчигдөр Засгийн газраас энэхүү саналыг дэмжиж, энэ сарын 25-нд дуусах байсан хөл хориог үргэлжлүүлэн 14 хоног сунгаж, ирэх тавдугаар сарын 08 хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Энэ удаагийн хөл хориог арай өөр зохион байгуулалтайгаар буюу чанга хөл хорио тогтооно гэдгийг Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдэгдсэн билээ.

Тодруулбал, энэ удаагийн хөл хорионоор унадаг дугуйтай хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Учир нь унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож байсан иргэд олон байсан учир ийнхүү хязгаарлана гэдгээ мэдэгдсэн юм. 

Маргаашнаас эхэлж унадаг дугуйн хөдөлгөөнийг хязгаарлана
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.