| | USD/MNT 0₮

ЭМЯ:Сүүлийн 24 цагт 1263 шинэ тохиолдол илэрч, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 13 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1263 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 29219 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдварын гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Улаанбаатарт шинээр 1144  тохиолдол бүртгэгдэж, нийслэлд нийт 25388 болсон бол орон нутагт 116 тохиолдол батлагдаж, нийт 3249 тохиолдол боллоо. Үүнээс гадна 487 хүн эдгэрсэн байна. Нийт эдгэрсэн хүний тоо 14745 болжээ.

Мөн өнгөрсөн хоногт халдварын улмаас таван хүн нас барлаа. Тодруулбал,  86 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 14-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүн хэлбэрээр нас барсан. Мөн 71 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд оношлогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Түүнчлэн 72 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж, эмнэлэгт нас барсан бол 77 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Ийнхүү Монголд Covid 19-ийн шалтгаант нас баралт нийт 74 боллоо. Харин орон нутгуудад шинээр 160 тохиолдол батлагдсан" гэлээ. 

Мөн өнгөрсөн хоногт халдварын улмаас таван хүн нас барлаа. Тодруулбал, 86 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 14-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүн хэлбэрээр нас барсан. Мөн 71 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд оношлогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Түүнчлэн 72 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж, эмнэлэгт нас барсан бол 77 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Ийнхүү Монголд Covid 19-ийн шалтгаант нас баралт нийт 74 боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.