| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Д.Ганбат яригдаж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Д.Ганбат яригдаж байна.

Ардчилсан намын гишүүд хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээ УИХ-д сонгогдсон гишүүдээсээ сонгохоор шийджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Б.Бейсен нараас сонгохоор болжээ.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

  • 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн ​​
  • 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн ​​
  • 2012-2014 онд Засгийн газрын гишүүн ​​2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

  • 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, ХЗБХ-ны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн,

УИХ дахь АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

  • 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн ​​
  • 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн,

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

  • 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн анх удаа сонгогдоод байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн анх удаа сонгогдоод байгаа. ​

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршиг суусан, МУ-ын уугуул иргэн байна гэсэн болзлыг эдгээр гишүүд хангаж байгаа юм.

Ардчилсан намын гишүүд хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээ УИХ-д сонгогдсон гишүүдээсээ сонгохоор шийджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Б.Бейсен нараас сонгохоор болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (39)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.