| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 1264 хүн халдвараар өвчилж, 8 хүн НАС БАРЖЭЭ

Халдварын нөхцөл байдал буурахгүй байгаа тул ЭМЯ-наас хөл хориог дахин 14 хоног сунгахаар санал оруулсан. Уг саналыг УОК хуралдаан хэлэлцэж, Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар оруулж, эцэслэн шийдвэрлэнэ. Тэгвэл сүүлийн 24 цагт 1264 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 27,956-д хүрч, нас баралт 69 болжээ. Нас барсан иргэдийн насны хувьд,

  • 66 настай эрэгтэй,
  • 57 настай эрэгтэй,
  • 94 настай эрэгтэй,
  • 81 настай эрэгтэй, 
  • 60 настай эрэгтэй, 
  • 56 настай эмэгтэй,
  • 62 настай эрэгтэй, 
  • 62 настай эмэгтэй нар коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Дээрх тохиолдлыг задалж үзбэл, Улаанбаатар хотод 1103, орон нутагт 160, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Халдварын нөхцөл байдал буурахгүй байгаа тул ЭМЯ-наас хөл хориог дахин 14 хоног сунгахаар санал оруулсан. Уг саналыг УОК хуралдаан хэлэлцэж, Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар оруулж, эцэслэн шийдвэрлэнэ. Тэгвэл сүүлийн 24 цагт 1264 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 27,956-д хүрч, нас баралт 69 болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.