| | USD/MNT 0₮

Цагаан хад дахь Замын цагдаагийн тасгийн дарга нь гишүүн асан А.Сүхбатын дүү А.Баттөгс нартай хамт архи ууж байгаад хил зөрчжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд Замын цагдаагийн гэрээт хэлтэс ажилладаг. Уг гэрээт хэлтсийн дарга, хурандаа С.Батсүх хил зөрчсөн гэх үйлдэлд холбогдон шалгуулж эхэлснийг тус аймаг дахь хил, гаалийн байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Энэ сарын 10-11-нд шилжих шөнө тэрбээр гаалийн 2-3 ажилтантай хамт архи ууж, улмаар хууль бусаар хил давж, эд зүйл нэвтрүүлсэн байж болзошгүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн дэд захирал Ж.Майбаяр, "Тайван зогсоол"-ын дарга А.Баттөгс нар хамт байсан аж. А.Баттөгс нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү юм.

Энэ талаар холбогдох байгууллагынхнаас лавлахад “Шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Тэрбээр хил давчихаад буцаж ирэхдээ хилийн цэргийнхнээс зугтаж, машин нь саатсанаас баригдсан гэх мэдээлэл байгаа юм. Ингэж хил давсныгаа булзааруулж, архи ууж төөрсөн хэмээн тайлбарласан гэнэ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд Замын цагдаагийн гэрээт хэлтэс ажилладаг. Уг гэрээт хэлтсийн дарга, хурандаа С.Батсүх хил зөрчсөн гэх үйлдэлд холбогдон шалгуулж эхэлснийг тус аймаг дахь хил, гаалийн байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Энэ сарын 10-11-нд шилжих шөнө тэрбээр гаалийн 2-3 ажилтантай хамт архи ууж, улмаар хууль бусаар хил давж, эд зүйл нэвтрүүлсэн байж болзошгүй гэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.