| | USD/MNT 0₮

Чуулган:АН-ын бүлэг Цэцийн асуудлаар 16.00 цаг хүртэл завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

ҮХЦ-ээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд ингэснээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм. Харин энэ асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат завсарлага авах санал гаргаж, өнөөдрийн 16.00 цаг хүртэл завсарлага авлаа. 

Чуулган:АН-ын бүлэг Цэцийн асуудлаар 16.00 цаг хүртэл завсарлага авлаа
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.