| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр Цэцийн 02 дүгнэлтийг хүлээж авахаар ярилцаж байна. Энэ дүгнэлтийг хүлээж авах нь зөв үү. ҮХЦ хийх ёстой ажлаа хийж чадаж байна.
Тэнд чинь дэлхий даяар ёсзүйгүй гэсэн үйлдэлтэй нэг хүн байна. Манай дарга нар гишүүнийг нь тавьдаг. Тэгээд дарга нартаа үйлчилдэг. Тоглоомын хоёр нам тэнд тоглоомын байдлаар ханддаг. Улс орныг гөлөг болчихсон шдээ гэж та нарыг хэлж байсан. Буцаад нөгөө талдаа гөлөг болж байна шүү дээ. Ингэж болохгүй. Өнөөдөр 61 хүн нас барлаа. Хэн ч эмгэнэл илэрхийлсэнгүй. Ар гэрийнхэнд нь болон төрөл төрөгсөд нь миний бие гүн эмгэнэл илэрхийлье. Та нар эрх барьж буруутай хүмүүсийн хувьд дуугарчихаж байвал зүгээр шүү. Та нарын өмнөөс эмгэнэл илэрхийлсээр байтал би залхаж байна. Хэцүү байна" гэлээ.
Өнөөдөр 61 хүн нас барлаа. Хэн ч эмгэнэл илэрхийлсэнгүй. Ар гэрийнхэнд нь болон төрөл төрөгсөд нь миний бие гүн эмгэнэл илэрхийлье. Та нар эрх барьж буруутай хүмүүсийн хувьд дуугарчихаж байвал зүгээр шүү. Та нарын өмнөөс эмгэнэл илэрхийлсээр байтал би залхаж байна. Хэцүү байна