| | USD/MNT 0₮

Цартахалтай энэ хүнд үед 15 сар амралтгүй ажилласан А.Амбасэлмаа докторын төрсөн өдөр тохиож байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа гэхээр хүн бүр эчнээ сайн танина. Учир нь өнгөрсөн хугацаанд буюу цар тахалтай энэ амаргүй хүнд цаг үед коронавирусийн талаарх мэдээ мэдээлэл, санамж зөвлөмжийг өдөр бүр цэнхэр дэлгэцээр өгдөг байсан А.Амбасэлмаа эмчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр эрүүл мэндийн салбарт тасралтгүй 35 жил ажиллаж цартахалтай холбоотойгоор 15 сар нэг ч өдөр амралтгүй ажилласан байна. 

Харин өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэртээ гарсан ч ажлаасаа хөндийрээгүй эмчийг ЭМ-ийн сайд С.Энхболд зөвлөхөөрөө аван ажиллуулж байна. 

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа А.Амбасэлмаа эмчдээ эрүүл энх, урт удаан жаргалыг хүсье. 

Цартахалтай энэ хүнд үед 15 сар амралтгүй ажилласан А.Амбасэлмаа докторын төрсөн өдөр тохиож байна
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.