| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 1328 хүн халдвар авч, ТАВАН ХҮН нас баржээ

Манай улсад сүүлийн 24 цагийн дотор "Ковид-19"-ийн халдвараар өвчилсөн хүний тоо 1328-д хүрч, дахин таван хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын батлагдсан нийт тохиолдол 26,692 болж, нас баралт 61-т хүрлээ. Нас барсан иргэдийн хувьд 90 настай эрэгтэй, 48 настай эрэгтэй, 72 настай эмэгтэй, 61 настай эрэгтэй, 60 настай эмэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Мөн халдвар авсан нэг иргэн өөр өвчнөөр нас барсан тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, 49 настай эрэгтэй халдвар авсан нь батлагдаад эмчлүүлж байсан бөгөөд давхар ГССҮТ-д тархины гэмтэлээ эмчлүүлж байгаад нас барсан аж.

Манай улсад сүүлийн 24 цагийн дотор "Ковид-19"-ийн халдвараар өвчилсөн хүний тоо 1328-д хүрч, дахин таван хүн нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.