| | USD/MNT 0₮

Д.Цэрэнсамбуу:Хөл хорионоос болж жирэмсний хяналтандаа ороогүй, 2-3 сар эмнэлэгт үзүүлж чадаагүй эхчүүдэд маш их хүндрэл гарч байна

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хүүхдийн жин хугацаанаасаа жижиг байх болсныг эх барих эмч нар хэлж байна. Учир нь сүүлийн үед байнга амны хаалт зүүж, агаар салхинд гарч чадахгүй байгаа нь ургийн өсөлтөд нөлөөлж байна гэсэн. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийг аль болох агаарт гарч байхыг зөвлөж байна.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтдаа эрт буюу эхний гурван сартайдаа сартайдаа орох ёстой гэсэн ерөнхий ойлголттой байдаг. Тэгвэл жирэмсэн эмэгтэй эрт хяналтандаа орсноор ургийн өсөлт, биеийн жин эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хянахаас гадна ургийн гажгийг эрт илрүүлэх нарийн шинжилгээнүүдийг хийж, эрүүл ураг тээх, хэзээ ямар давтамжтай үзүүлэх вэ, эрсдэлгүй эрүүл төрөх зэрэг ямар боломж олгодог вэ гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.  “Өргөө” амаржих газрын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, Хүний гавьяат эмч Д.Цэрэнсамбуутай энэ талаар ярилцлаа.

-Жирэмсний хяналтад хэзээ орох вэ. Эндээс ээжүүд юу мэдэж авах вэ?

-Жирэмсэн болжээ гэдэг нь бол сарын тэмдэг зогсоод жирэмсэн болжээ гэж ойлгож сэжиглэх хэрэгтэй. Энэ хугацаанд сарын тэмдэг ирэхгүй бол жирэмсний анхны шинж тэмдэг илрэнгүүт мэргэжлийн эмчид хандаж өөрийнхөө харьяа өрх дүүргийн эмнэлэгт хяналтад орох ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт өөрийнхөө жирэмсэн эсэхийг зөв оношлуулж, жирэмсэлсэн болон төрөх хугацаа зэрэг өөрт хэрэгтэй мэдээллүүдийг мэдэж авна.

Жирэмсэн эхчүүдэд хамгийн чухал зүйл бол жирэмсний хяналтад эрт орох явдал юм. Жирэмсний хяналтад яагаад эрт орох ёстой вэ. Ургийг яагаад бүрэн хянах ёстой вэ гэдэг нь тухайн эмэгтэй жирэмсэн байх хугацаандаа, мөн төрөх үед болон төрсний дараа ямар хүндрэл үүсэх вэ.  Энэ жирэмслэлтийг 10 сарын хугацаанд хэрхэн тээх вэ, яаж төрөх вэ гэдэг олон асуудлыг шийдэхын тулд, мөн бусад олон хүндрэл үүсэхээс сэргийлэхийн тулд, жирэмслэлтийг хэвийн явуулахын тулд жирэмсний хяналтад эрт орох ёстой байдаг.  

Ингэснээр төрөх хүртэлх хугацаанд хэзээ, ямар давтамжтай үзлэгт хамрагдах вэ гэдгээ мэднэ. Хоёрдугаарт, жирэмсний хяналтад орсноор өөрийнхөө эрүүл мэндийн байдал, ерөнхий үзүүлэлтүүдээ мэдэж авна. Надад ямар нэгэн архаг хууч өвчин, эрхэн тогтолцооны эмгэг байна уу. Мөн нийгмийн халдварт өвчин байна уу гэдгээ мэдэж авна.

Жирэмсний тээлтийн хугацаанд надад ямар асуудал үүсч болзошгүй вэ. Энэ хугацаанд үүсч болзошгүй бусад эмгэгүүдээс яаж сэргийлэх вэ. Мөн яаж төрөх вэ. Төрсний дараа ямар асуудлууд үүсэх вэ гээд жирэмсэн ээж,  шинэ амьдрал биедээ тээж байгаа хүн өөрт хэрэгтэй бүх мэдээллээ бүрэн дүүрэн мэдэж авах боломжтой. Бүр тодруулбал, төрөх хүртэл бүх мэдээллээ авна.

-Жирэмсэн ээжүүдэд нэг айдас байдаг. Жишээ нь “Миний хүүхэд ямар байгаа бол хуруу гар нь бүтэн болов уу, эд эрхтэн нь гажиг байх вий” гэж санаа зовдог?

-Ээжүүд санаа зовох нь аргагүй. Тэгэхээр жирэмсний хяналтад эрт хамрагдахын хамгийн гол утга учир нь ургийнхаа байдлынхаа талаар мэдээлэл авна. Хүний эрүүл мэндэд нөлөөлхүйц ухаалаг утасны хэрэглээ ч ургийн хөгжил гажигт нөлөөлнө. Тэгэхээр яг хугацаандаа жирэмсний хяналтад орж чадах юм бол эхо шинжилгээг зохих журмын дагуу хийлгэж чадах юм бол ургийн гажгаас урьдчилан сэргийлж чадна.

-Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэхийн хэрээр ургийн гажиг үүсэх эрсдэл бас нэмэгдэж байна. Ургийг гажиг үүсгээд байгаа хүчин зүйлс нь юу байна вэ?

-Маш олон зүйлс байна. Юуны өмнө бидний амьдрах орчин, хэрэглээ өөр болсон байна. Агаар болон хөрс усны бохирдол, хоол хүнсний хэрэглээ, ухаалаг утас зэргээс шалтгаалсан технологийн хэрэглээ их байна.  Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх энэ мэт хүчин зүйлсээс шалтгаалан ургийн гажиг үүсэх магадлал өндөр байна. Тэгвэл жирэмсний хяналтад эрт орсноор энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, хянах, эрт илрүүлэх боломжтой юм. Нөгөөтэйгүүр, үрэвсэлт халдварт өвчнүүд, бэлгийн замын өвчлөл, маш олон төрлийн вирусын халдвар гээд олон хүчин зүйлс ургийн гажигт нөлөөлж байна. Жишээ нь, ургийн гажиг, өсөлтгүй жирэмслэлтийг үүсгэж байгаа зүйл нь хуванцар савны хэрэглээнээс хүртэл үүдэлтэй байна гэсэн судалгаа гарсан байдаг. Өнөөдөр л гэхэд цартахал дэлхийн амьдралын тогтолцоог бүхэлд нь өөрчилж байна. Энэ мэтчилэн ургийн гажиг олон зүйлээс шалтгаалж байна. Гэхдээ нарийн тодорхой судалгаа хийх хэрэгтэй.

-Ургийн гажиг гэж яриад байна. Өмнө нь ийм зүйл ер нь байсан уу?

-Ургийн гажигтай хүүхэд төрөөд байх явдал нь манай эх ургийн анагаах ухаан муу хөгжиж байгаатай холбоотой. Эмгэг гажиг, хромосомын эмгэгтэй ураг бол өөрөө амьдралынхаа хуулиар дутуу төрж, зулбачихдаг. Ийм ураг өсөлтгүй жирэмсэлт болдог. Том хэмжээний гажгуудад өсөлт хөгжил гэж байхгүй. Монгол төдийгүй дэлхий даяараа ургийн гажиг ихсэж байгаа.

-Хожуу жирэмслэлт гэж байдаг?

-Хожуу жирэмсэлт гэдэг нь 35-аас, 45-аас дээш насны жирэмсэлтийг хэлнэ. Жирэмслэхээс өмнө биеэ бэлтгэх ёстой. Гэнэт ямар ч төлөвлөгөөгүй жирэмсэлсэн хүмүүс байдаг. Түүнээсээ болоод ямар нэгэн эрсдэл хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Цаашлаад төрөх явцад ч хүндрэл гардаг.

-Ковидтой энэ цаг үед эмнэлэг эрсдэлтэй бүс болчихоод байгаа. Ийм үед жирэмсэн эхчүүдэд ямар зөвлөгөө заавар өгч байна вэ?

-Сүүлийн хоёр сар хатуу хөл хорио тогтоосон байдалтай байгаа. Бид халуун голомтод ажиллаж байгаа. Гэвч бүтэн 2-3 сар эмнэлэгт очоогүй, жирэмсний хяналтадаа ороогүй учраас маш их хүндрэл байна. Эрхтэн тогтолцооны өвчнөөсөө болж жирэмсний хожуу хордлого хүндэрсэн, бодисын солилцооны хямралтай, чихрийн шижинтэй, элэгний үйл ажиллагааны хямралтай гэх мэт хүндрэлтэй эмэгтэйчүүд ирж байна. Тийм учраас жирэмсэн эхчүүд өөрсдийнхөө эрүүл мэндийн боловсролыг сайжруулах ёстой. Өөрийн өөрийгөө сайн хянах хянагч нь жирэмсэн эх та өөрөө юм шүү. Ирээдүйд мэндлэх үрийнхээ халамжлагч сайн ээж, эмч байхыг зөвлөе.

гаар болон хөрс усны бохирдол, хоол хүнсний хэрэглээ, ухаалаг утас зэргээс шалтгаалсан технологийн хэрэглээ их байна. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх энэ мэт хүчин зүйлсээс шалтгаалан ургийн гажиг үүсэх магадлал өндөр байна. Тэгвэл жирэмсний хяналтад эрт орсноор энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, хянах, эрт илрүүлэх боломжтой юм. Нөгөөтэйгүүр, үрэвсэлт халдварт өвчнүүд, бэлгийн замын өвчлөл, маш олон төрлийн вирусын халдвар гээд олон хүчин зүйлс ургийн гажигт нөлөөлж байна. Жишээ нь, ургийн гажиг, өсөлтгүй жирэмслэлтийг үүсгэж байгаа зүйл нь хуванцар савны хэрэглээнээс хүртэл үүдэлтэй байна гэсэн судалгаа гарсан байдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.