| | USD/MNT 0₮

Манай улс Астразенека вакцины ээлжит 50400 тунг өчигдөр орой хүлээн авлаа

Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд ковид-19 цартахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50400 тунг өчигдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор хүлээн авчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хаягаар мэдээлсэн юм.

Вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан ба тус онгоц өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 21.00 цагийн үед газардсан юм.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “БНХАУ-ын Синофарм компаниас Verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна” гэжээ. 

 

Манай улс Астразенека вакцины ээлжит 50400 тунг өчигдөр орой хүлээн авлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.