| | USD/MNT 0₮

Ж.Гантулга: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлд 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх БОЛОМЖГҮЙ

Ирэх даваа гарагаас буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаар тодруулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад "БШУ-ны сайдын тушаал гарч, аймаг, нийслэлийн Боловсролын газрууд руу хүргүүлсэн. Давтлага хичээллүүлэх эсэхийг Боловсролын газрууд шийдвэрлэнэ" гэсэн юм. 

Энэ дагуу Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад "БШУ-ны сайдын 120 дугаар тушаал гарсан. Уг тушаалд аймаг, нийслэлийнхээ Онцгой комиссоос зөвшөөрөл авах ёстой хэмээн заасан. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комисст хүрсэлт хүргүүлэхэд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа тул одоогоор танхимаар давтлага өгөх боломжгүй гэдэг хариу ирүүлсэн" гэлээ.

Ирэх даваа гарагаас буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаар тодруулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад "БШУ-ны сайдын тушаал гарч, аймаг, нийслэлийн Боловсролын газрууд руу хүргүүлсэн. Давтлага хичээллүүлэх эсэхийг Боловсролын газрууд шийдвэрлэнэ" гэсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.