| | USD/MNT 0₮

РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ЧИПЭНД ШИВДЭГ НУУЦЛАЛТАЙ БОЛНО

“Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд УБЕГ иргэдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар төлөгчийн дэвтэр, жолооны үнэмлэх гэх мэт маш олон бичиг баримт, үүрч явах асуудлыг цэгцлэх юм.

Тодруулбал, эдгээр олон бичиг баримтын мэдээллийг 12 оронтой дугаарт оруулж хялбарчилж өгөх юм байна. Иргэний үнэмлэхний загварыг шинэчлэхдээ регистрийн дугаарыг иргэний үнэмлэхний чипэн дотор шивдэг болж, улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил гаргахаар төлөвлөж буй аж. Өөрөөр хэлбэл төрсөн газар, төрсөн он бүхий регистрийн дугаарыг 12 орон бүхий тоогоор нууцлагдмал болгоно.

Ингэснээр иргэн тухайн дугаараа хэлээд төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авах боломжтой болох юм. Олон улсад яг ийм жишгийг нэвтрүүлж, хэрэгжүүлдэг ажээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.