| | USD/MNT 0₮

Л.Баттөр:Манайд мутацид орсон вирус байгаа эсэхийг судлуулж байна

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавируст халдварын мутацад орсон шинэ төрлийн коронавирусийн халдвар орж ирсэн эсэхэд хэвлэлд тайлбар өгчээ.

Тэрбээр "ХӨСҮТ-өөс вирусийн геномын дарааллыг тогтоодог холбогдох аппаратыг оруулж ирэхээр ажиллаж байна. Японд гурван вирусологич энэ чиглэлээр сургалтад хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл дотооддоо шинжилдэг болох ажил маань хожуу л хийгдэж байна.

Гэхдээ урьдчилсан байдлаар Япон, Солонгос руу дээж явуулж, мутацад орсон вирус байгаа эсэхийг судлуулж байгаа. Энэ долоо хоногтоо багтаад шинжилгээний хариу ирэх байх" гэв.

Мөн тэрбээр "Хөл хорионы төгсгөлд халдвараар нас барах тохиолдол огцом нэмэгдэж оргилдоо хүрнэ. Тиймээс хөл хориог сулруулж цуцлаж болохгүй. Үргэлжлүүлэн 7-14 хоног сунгах нь зөв" гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Л.Баттөр:Манайд мутацид орсон вирус байгаа эсэхийг судлуулж байна
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.