| | USD/MNT 0₮

Сайд асан Ц.Цогзолмаагийн хүү С.Түвшинтөрийн орлого ДАРГА болсноос нь хойш 10 ДАХИН нэмэгджээ

Гэр бүлээрээ төрийн албанд зүтгэж, тэр дундаа сайд, даргын алба хашдаг жишиг үргэлжилсээр. Бид УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүгээ ЭМДЕГ-ын газрын даргаар, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва хүүгээ мөн Нийслэлийн хуралдан авах ажиллагааны газарт хэлтсийн даргаар томилсныг мэдээлсэн.

Тэгвэл энэхүү жишгийг анх эхлүүлсэн хүн болох сайд асан Ц.Цогзолмаагийн гэр бүлийн сүлжээг дурдъя. Түүнийг УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байхад нөхөр нь Ч.Саранжав "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлаар, хүү С.Түвшинтөр нь Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны газарт дарга, охин С.Баясгалан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсныг тухайн үед хэвлэлүүд онцолж байж.

Хүү С.Түвшинтөрийн тухайд 2016 оны аравдугаар сарын 16-нд Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Монгол Улсын Далайн захиргаа ТӨҮГ-ын дарга болжээ. Ингээд төрийн албанд ажиллах болсны дагуу АТГ-д ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг буюу Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх болж. Тэрбээр анх 2017 онд жилийн орлогоо 36 сая 850 мянган төгрөг гэж мэдүүлж байсан бол 2018 онд 55 сая 879 мянган төгрөг болон нэмэгдэж, сүүлдээ 2019 онд 376 сая 432 мянган төгрөг болтлоо огцом өсчээ. Ингээд тооцоолоод үзэхээр түүний орлого гуравхан жилийн дотор 10 дахин нэмэгджээ.

Төрд “шургалж” ахуй амьдралаа дээшлүүлж, цалин хөлсөө нэмэгдүүлдэг байдал Монгол Улсад ийнхүү гаарсны нэгэн жишээ энэ юм. Ийм богино хугацаанд орлого нь 10 дахин нэмэгддэг ашигтай бизнес эрхэлж яваа бизнесмэн Монголд цөөн байдаг биз. Харин төрийн албанд бол байдгийг дээрх жишээ харуулж байна. Иймдээ ч тэднийг төрөөс төрсөн тэрбумтнууд гэлцдэг. С.Түвшинтөрийн тухайд энэ эрчээрээ явбал тэрбумтан болох нь цаг хугацааны л асуудал биз ээ.

Улс төр

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.