| | USD/MNT 0₮

Д.Намсрай:Өдөрт 1кг боорцог хувааж иддэг алба хаагчид гэж хаана ч байхгүй, худлаа мэдээлэл санаатай тарааж байна

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах ангийн алба хаагчид 36 цагаар тулаа хийж, өдөрт нэг кг боорцог хувааж иддэг. Ажлын ачаалал нь хэтэрч, хоол хүнсний дутагдалд орж турж эцэн ажиллахад хүндрэлтэй болсон. Дээрээс нь хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэчихээд авах ёстой урамшууллаа ч авч чадахгүй байгаа талаар дээрх ангийн алба хаагч хэвлэлийн байгууллагад хандсан байгаа юм.

Тодруулбал, тус ангийн дарга Д.Намсрай ажилчдынхаа урамшууллын мөнгийг завшдаг, мөн өгдөггүй. Ар гэрийн ажлаа хийлгэдэг гэсэн мэдээллийг гаргасан байгааа юм.

Тэгвэл энэ талаар Үндэсний аврах ангийн дарга, хурандаа Д.Намсрайтай утсаар холбогдож тодруулахад "Санаатай худал ташаа мэдээлэл тараасан хүмүүсийг хуулийн байгууллага шалгана байх. Энэ асуудлыг шалгуулахаар шүүх хуулийн байгууллагад хандана. Өдөрт 1кг боорцог хувааж иддэг алба хаагч гэж хаана ч байхгүй. Тэр өлсөөд хохироод байгаа алба хаагч хаана байна. Юу гэж цалин хөлсийг нь өгөхгүй байх юм бэ. Тар урамшууллын мөнгө надад хамаагүй. Хэддүгээр зуунд ажиллаж амьдарч байгаа хүмүүс билээ. Тэр гарсан мэдээлэл болгон бүгд худлаа юмаа. 

Намайг дээш нь гаргахгүй гэсэн явуулга болов уу. Би Орбитод үүрэг гүйцэтгэж байна. Энэ цаг үед онцгой дэглэмд онцгой байдлын алба хаагчид онцгой үүрэг гүйцэтгэж байгааг та бүхэн мэднэ биздээ. 

Ажил мэргэжил туршлага энэ тэр гээд бүх зүйл асуудалгүй учраас сая баахан муулуулсан. Одоо байгаа дарга нар л ингэж байгаа болов уу" гэлээ. 

Д.Намсрай:Өдөрт 1кг боорцог хувааж иддэг алба хаагчид гэж хаана ч байхгүй, худлаа мэдээлэл санаатай тарааж байна
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.