| | USD/MNT 0₮

Завханы Завханмандал суманд 14 иргэн ХАЛДВАРТ өртжээ

Завхан аймагт халдварын тохиолдол нэмж бүртгэгдсээр байна. Тодруулбал, Тосонцэнгэл суманд хийж буй тандалт судалгаагаар 2021 оны 3 сарын 18-ны өдөр, 4 сарын 16-ны өдрийн буяны ажлын хоёр голомт байгааг тогтоожээ. Нэг, хоёрдугаар хавьтлын 597 иргэнээс 276 иргэнд PCR шинжилгээ хийхэд 8 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.
Харин Завханмандал суманд "Шувуун хар уул" уул уурхайн компанийн 27 ажилтан, сумын нэгдүгээр хавьтлын 9 иргэний PCR шинжилгээг Ховд аймаг руу явуулснаас тус компанийн 13 ажилтан, сумын 1 албан хаагч коронавирусийн халдвар авсан байна. Сумын Онцгой комиссын зүгээс компанийн ажилчдаа эргүүлэн татах хүсэлтийг уламжилжээ. Сумын эмнэлгээ хүүхдийн цэцэрлэгтээ нүүлгэн шилжүүлсэн байна.
Завханы Завханмандал суманд 14 иргэн ХАЛДВАРТ өртжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.