| | USD/MNT 0₮

Харуулын даргаа буудаж амийг нь хохироож зугтаасан цэргүүдийн ангийн дарга Н.Батсайханыг ажлаас нь чөлөөлөв

Энэ сарын 08-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хааж байсан хоёр цэрэг харуулын даргаа буудаж хэргийн газраас зугтаасан хэрэг гарсан билээ. Тагнуул болон хилийн цэрэг, цагдаагийн байгууллага хамтарч эрэн хайх ажиллагааг явуулж хоёр цэргийг ууланд бүгсэн байхад нь баривчилсан. Одоогоор тэднийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байна. 

Хэрэг үйлдсэн цэргүүд "Харуулын даргын дэгдэлт дарамтыг тэсч чадахгүй ийм зүйл хийчихлээ" гэж гэрийнхэндээ хэлсэн байдаг. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж тухайн цэргийн ангийн дарга, хурандаа Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Харин түүний оронд хурандаа В.Батжаргалыг томилжээ. Дашрамд дуулгахад, дээрх хилийн цэргийн 0214 дүгээр ангид хоёр сарын өмнө офицер өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарч байсан юм. 

Хэрэг үйлдсэн цэргүүд "Харуулын даргын дэгдэлт дарамтыг тэсч чадахгүй ийм зүйл хийчихлээ" гэж гэрийнхэндээ хэлсэн байдаг. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж тухайн цэргийн ангийн дарга, хурандаа Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (26)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.