| | USD/MNT 0₮

Өнөөдрөөс эхэлж НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орно

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд орно хэмээн өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.  

Тэрбээр “НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1.023.235 иргэн 40.6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна. Цар тахлын хүнд цаг үед “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж татвараа төлсөн татвар төлөгч иргэнд танд баярлалаа” гэжээ. 

Нийт 1.023.235 иргэн 40.6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.