| | USD/MNT 0₮

Засгийн газар хуралдаж эхэлжээ

 
Засгийн газар өнөөдөр цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах тухай хэлэлцэнэ.
 
Мөн Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөн"-ий хэрэгжилт, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Түүнчлэн энэ сарын 25-нд дуусах хатуу хөл хориог сунгах эсэх талаар ч хэлэлцэж магадгүй байна. Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгах саналтай байгаагаа удаа дараа уламжилжээ. Халдварыг хумиж тархалтыг зогсоохын тулд хатуу хөл хориог үргэлжлүүлэх нь зөв гэж мэргэжлийн байгууллага эрдэмтэн судлаачид үзэж буй. 
Засгийн газар өнөөдөр цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах тухай хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.