| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж гишүүн 43 удаагийн торгуулийн 915 мянган төгрөгөө төлөөгүй байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, ХУД-ийн нутаг дэвсгэрт ноцтой осол гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22.55 минутад хүлээн авчээ. Хэргийн газарт үзлэг хийхэд Б.Пүрэвдорж гишүүн өөрийн эзэмшлийн "Nissan teana" загварын 63-78 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад иргэн Э-гийн эзэмшлийн "Тоёота Приус-20" загварын автомашиныг мөргөсөн байна. Энэ үед цагдаа нар шалгахаар дохьсон ч үл тоон цаашаа явж явган болон автозамыг тусгаарласан гурван хайс мөргөөд машин нь шатсан байжээ.

Ослын улмаас.Пүрэвдорж бэртэл гэмтэл аваагүй бөгөөд түүний согтолтын зэрэг нь 1.31 хувьтай байжээ. Хамгийн ноцтой нь уг хэрэг цагдаагийн хоногийн нөхцөл байдлын мэдээнд огт бүртгэгдээгүй байсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гаргасан Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч Шүүх шинжилгээний үндэсний төв рүү явуулсан юм бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлтээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь баттай болох гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Б.Пүрэвдорж нь 2020 оны арванхоёрдугаар сард Зөрчлийн хэрэгт шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тус хуулинд замын зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөх заалт оруулсан байсан нь өөрөө өөртөө зориулж хууль баталсан байж болзошгүй хэмээн олон нийт дургүйцэж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь түүний нэр дээрх бүртгэлтэй 6378 УНЦ дугаартай  “Ниссан Тиана” загварын суудлын машины талаарх мэдээллийг smartcar.mn сайтаас харахад төлөгдөөгүй 43 удаагийн торгууль байгаа юм. Тодруулбал, 20 мянган төгрөгөөр 39 удаа, 10 мянгаар 1 удаа, 25 мянгаар 1, 50 мянгаар 2 удаа торгуулсан аж. Үүнийг тооцоолоод үзэхээр 915,000 төгрөгийн торгуулиа төлөөгүй байгаа байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, ХУД-ийн нутаг дэвсгэрт ноцтой осол гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22.55 минутад хүлээн авчээ. Хэргийн газарт үзлэг хийхэд Б.Пүрэвдорж гишүүн өөрийн эзэмшлийн "Nissan teana" загварын 63-78 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад иргэн Э-гийн эзэмшлийн "Тоёота Приус-20" загварын автомашиныг мөргөсөн байна. Энэ үед цагдаа нар шалгахаар дохьсон ч үл тоон цаашаа явж явган болон автозамыг тусгаарласан гурван хайс мөргөөд машин нь шатсан байжээ.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.