| | USD/MNT 0₮

Жүжигчин Г.Ундармаа Түргэн тусламжийнхан нэртэй олон ангит кино хийнэ

"U Film" продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Г.Ундармаа хоёр жил үргэлжилж буй хөл хорионоос болж уран бүтээлийн ажлаа түр хойшлуулсан байдалтай байна.

Түүний хувьд Single ladies 1,2,3,4  цуврал кинонуудыг хийснээс хойш дэлгэцийн шинэ уран бүтээл төрүүлээгүй байгаа. Харин хөл хорио тавигдвал шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ороход бэлэн байгаа ажээ. Тодруулбал, "Түргэн тусламжийнхан" нэртэй 20 ангид киноныхоо зураг авалтад гарахад бэлэн байгаа гэнэ шүү. Тэрбээр өнгөрсөн жил кино зохиолоо бичиж, гол дүрийн жүжигчдээ ч сонгосон байгаа аж. Гэвч энэ жил цар тахлаас үүдэж хөл хорио тогтоосон байгаа учраас ийнхүү тодорхой шалтгаанаар хойшлоод байгаа юм.

Г.Ундармаа эмч аавынхаа мэргэжлийг ийнхүү кинонд мөнхлөх бөгөөд мөн эрүүл мэндийн салбар болон эмнэлгийн эмч нарын сайн сайхан муухай бүхнийг киногоороо харуулахаар шийдсэн байна. 

Жүжигчин Г.Ундармаа "Энэ киногоор иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмч эмнэлгийн ажиллагсдын ажил, ахуй амьдралын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх, мэргэжлийн онцлогийг харуулах, мөн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа оноог бодитоор харуулснаар салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна. Кино маань 2022 оны 1 –р сараас дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байна" гэв. 

Дашрамд дуулгахад, Г.Ундармаа жүжигчин маань өнгөрсөн хугацаанд нийгмийн сайн сайхан хүмүүнлэгийн ажил өрнүүлж, найман эмнэлэг болон нэг асрамжийн газрыг бүрэн тохижуулсан билээ. 

"Түргэн тусламжийнхан" нэртэй 20 ангид киноныхоо зураг авалтад гарахад бэлэн болсон байгаа гэнэ шүү. Тэрбээр өнгөрсөн жил кино зохиолоо бичиж, гол дүрийн жүжигчдээ ч сонгосон байгаа аж.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.