| | USD/MNT 0₮

Н.Баярмөнх:Дархлаа сайтай бол коронавирусээр хөнгөн өвдөж байна

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусийн халдвараар өвчилж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр мөн лайв хийж биеийн байдлаа болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сайн байцгаана уу, эрүүл энхийг хүсье. ХӨСҮТ-ийн багийнхан маш сайн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд мэдээлэл өгөх гэсэн боловч бие тааруу тэнхээ тамиргүй байлаа. Маш их тамирдаж, хөлс гарсан. Энэ нь өндөр халуунтай холбоотой байх. Эмч нар доошоо харж хэвтэх нь уушгинд сайн гэж хэлсэн. Зургаан хоног эмчилгээ хийлгэлээ. Эсрэг биетийн шинжилгээ авсан байгаа. 

Хэд хэдэн зүйлийг хэлэхэд, миний бие ковидтой тэмцэнэ. Ажлаа үргэлжлүүлэн хийх учир ард иргэдэд хэрэгтэй мэдээлэл өгье. ХӨСҮТ-ийн барилга муудсан засвар үйлчилгээ хийгдсэн юмуу даа. Гэхдээ энд мундаг боловсон хүчнүүд байна.

Ковидын шинж тэмдгийн хувьд бие хүндрээд ирвэл их осолтой юм байна. ХӨСҮТ-д шөнөжин пэжигнээд хонодог. Амьсгал давхцаад уушги нь ажиллахгүй болохоор эмч сувилагч нар сандарна.

Долоон хоногтой хүүхэд хүртэл ээжтэйгээ хамт ирж байна. Дөнгөж төрсөн нярай ч ирж байна. Энэ өвчин бол амаргүй өвчин юм. Халдвар авчихаад байж байгаа хүний нүдээр харахад маш хүнд өвчин юм. Энэ өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд хамгийн гол дархлаатай байх. Би гэртээ өөрийгөө тусгаарласан, харин манай гэрийнхний шинжилгээ сөрөг гарсан. Миний бие бол харьцангуй сайжирсан. 

Тэгэхээр хувь хүний дархлаа, нас чухал юм байна. Маш их ядарсан хүн халдвараар өвчилж, хүндрэх магадлалтай юм байна шүү. Тиймээс ажил, амьдралаа зөв зохицуулаарай. Эргээд амьдрал ахуй чинь хүнд шүү. Бие сайтай, ядралт багатай дархлаа сайтай хүн бол халдвар тусахгүй. Зэрэгцэж сууж байгаа хүн ч халдвар аваагүй тохиолдол байна. 

Бас нэг айхтар зүйл ажиглагдлаа. Энд хүндрээд ирсэн хүмүүс нас барах нь харамсалтай. Тахал учраас ах дүүс нь ойртохгүй, улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагч нар л ойртож тусална. Өвчтнүүд бие биедээ тусална гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас иргэд маань дархлаагаа сайжруулж, уур бухимдалгүй байх ёстой юм билээ шүү. Дахин хэлэхэд дархлаагаа сайн дэмжээрэй, сайн унтаж амраарай. Туссан ч хөнгөн тусна шүү. Айхтар цартахлыг давж гарна" гэлээ. 

Тэгэхээр хувь хүний дархлаа, нас чухал юм байна. Маш их ядарсан хүн халдвараар өвчилж, хүндрэх магадлалтай юм байна шүү. Тиймээс ажил, амьдралаа зөв зохицуулаарай. Эргээд амьдрал ахуй чинь хүнд шүү. Бие сайтай, ядралт багатай дархлаа сайтай хүн бол халдвар тусахгүй. Зэрэгцэж сууж байгаа хүн ч халдвар аваагүй тохиолдол байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.