| | USD/MNT 0₮

Халдвартай нь батлагдсан хүмүүсийг дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагууд хариуцна

Өнөөдрийн байдлаар 6705 хүн гэрийн тусгаарлалтад байна. Тэдний 4440 нь гэрийн хяналтад байгаа юм. Мөн 2559 хүн ажиглалтаас гарчээ. 

Цаашид халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлэг (60-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй) хүмүүсээ тодорхойлж, PCR шинжилгээний бичиг шаардахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх түр журам мөрдөж байгаа юм байна. 

Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн өдөр бүрийн хяналтыг сайжруулах зохицуулалт хийж байгаа. Халдварын онош батлагдсан хүмүүсийг дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагууд хариуцна. Дээр дурдсанаар дүүрэг бүрт тандалт судалгааны багийнхан ажиллаж, яаралтай хариу арга хэмжээ авч байгаа юм.

Халдвартай нь батлагдсан хүмүүсийг дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагууд хариуцна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.