| | USD/MNT 0₮

Ц.Ганзориг: Зэвсэгт хүчний салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Үгүй бол бусад улсын өгөөш болох талтай

Зэвсэгт хүчний жанжин штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Ганзориг хэлэхдээ "Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ дээр ирж, гурван үүрэг чиглэл өгсөн. Гэхдээ яг ямар үүрэг өгснийг хэлэх боломжгүй. 

Бид сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд өрнөсөн цэргийн алба хаагчдын амь насыг хохироосон, мөн хоорондын ёс зүйгүй харьцаатай холбоотой зөрчил дутагдлуудын зөрчлийн үндэс шалтгааныг олж, бүрэн таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байгаа. Мөн Зэвсэгт хүчний салбарыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Үгүй бол үндэсний аюулгүй байдал алдагдах, бусад улсын өгөөш болох талтай" гэв.

"Зэвсэгт хүчний улс төрөөс ангид байлгах хэрэгтэй"
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.