| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Хуулиа дээдлэхээ больсон чадамжгүй Засгийн газраа огцруул

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, хуралдаанаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.

Тэгвэл цэцийн дүгнэлтийг өнөөдөр УИХ дахь Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж, цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэсэн шийдвэрийг гаргажээ.

ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хэлэлцэж байгаа асуудлаар хэд хэдэн асуулт асууж, санал хэлэхэд, та нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг олонхи байхдаа баталсан.

Үндсэн хуулийн цэц үнэхээр хууль зөрчсөн байгууллага болжээ. Монгол Улсад сонгууль болохоос өмнө хууль өөрчилдөг болсон. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн хуулиа та нар бас дахиад зөрчих гэж байна уу. Хуулиа дээдлэхээ больсон. 

Сошиалд та нарыг мангарууд гэдэг болсон. МАН гэдгээр нь биш жинхэнэ утгаараа байгаа юм байна. Өчигдөр баахан гишүүд нь гарч ирж мэдээлэл хийж байсан. Дээд шүүхэд нөлөөлөх гээд байгаа юмуу. Яасан их сандарч байна вэ. Дээд шүүхээс МАН-ыг тар гэчихвэл та нар яах юм бэ. Чадваргүй чадамжгүй Засгийн газраа огцруул. Ард түмэн тэвчихээ байлаа. Өнөөдөр 51 хүн халдвараар нас барлаа. Вакцин нь хаана байна вэ" гэж бухимдсан юм. 

Өчигдөр баахан гишүүд нь гарч ирж мэдээлэл хийж байсан. Дээд шүүхэд нөлөөлөх гээд байгаа юмуу. Яасан их сандарч байна вэ. Чадамжгүй Засгийн газраа огцруул. 51 хүн халдвараар нас барлаа. Вакцин нь хаана байна вэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.