| | USD/MNT 0₮

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг СУЛЛАЖ магадгүй

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэмээн үзэж ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын хэргийг хянан хэлэлцээд, эрүү шүүлт тулгасан гэм буруутай этгээдүүдэд 1-2 жилийн хорих ял оноосон. Үүнтэй холбогдуулан УЕПГ-аас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж Дээд шүүх рүү хүргүүлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар Улсын Ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж шийдвэрлэнэ. Үүний дараагаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.