| | USD/MNT 0₮

Би ковид тусаад эдгэрсэн

 
Халдвар туссан эмэгтэй коронавирусийн халдвараа хэрхэн яаж эмчилсэн талаараа цахим хуудсанд бичжээ. 
 
Тэрбээр "Хэнд, хаана нь эмнэлгийн тусламж хүрч хэнд нь хүрч чадахгүй байгаа вэ. Хэдэн өдөр ажил дээр толгой өвдөв угаасаа л өвддөг болохоор гээд тоохгүй яваад сүүлдээ үнэр амт ба бага зэрэг мэдрэхээ болиод ирэхээр нь интермед дээр 4 сарын 3-ны цаг аваад тэр өдөрөө очтол манайх хаачихлаа маргааш өглөө эрт ир гээд буцаав. 4 сарын 4-ны өглөө нь очиж өгчихөөд байж байтал хоёр цагийн дараа утсанд таны хариу эерэг гарлаа гэсэн мессеж ирэхэд шууд л хамаг бие салгалаад дотор паллл хийгээд л нулимс урсчихсан ийм үед хамгийн түрүүнд гэр бүл найз нөхөд минь л зүгээр байгаасай олон хүнд гай болчихоогүй байгаасай л гэж хүсдэг юм билээ.
 
Ингээд хамгийн эхний залгасан дуудлага нь интермедээс та дахиж ирж PCR-ийн шинжилгээ өгөх хэрэгтэй байна гэж залгав, найз залуу маань бас түргэвчилсэн шинжилгээ өгчихөөд 24 цаг хариу гартал гээд тэр шөнөдөө машиндаа хонов. Өглөө нь миний хариу дахиад эерэг найз залуу маань сөрөг гарсан, ажлынхан болон гэр бүл найзууд маань бүгд сөрөг гарсан тэгэхэд л хамгийн их тайвширсан.
 
Гэртээ өөрийгөө тусгаарлаж эхэлсэн тусгаарлагдахдаа 1200-тай С витамин, 2000-тай Д, аарц чацарганаа аваад орсон тэр нь ч хамгийн зөв болж таарсан юм. ХӨСҮТ-ээс залгах байх гээд эхний өдөрөө хүлээлээ хаанаас нь ч залгасангүй, за ачаалал ихтэй байгаа байх гээд 2 дох өдөрөө бас хүлээгээд болохгүй болохоор нь өөрөө 119 руу өдөржин залгаж залгаж арай хийж утсаа авсан би эерэг гарчихлаа өөрийгөө тусгаарлаж байгаа одоо яах ёстой вэ гэхэд за таны мэдээллийг бүртгэж авлаа ХӨСҮТ-ээс манай явуулын баг очиж биеийн байдал болон гэр бүлийн гишүүнээс шинжилгээ авна гээд таслав.
 
Дараагийн залгасан дуудлага нь УОК хаагуур явсан маршрут гэр бүл найзуудын бүх мэдээллийг авсан. Дараагийн 2 өдөр нь ямар ч эмч эмнэлгээс залгасангүй хэн ч ирсэнгүй дахиад 119 руу залгаад эмч ирэх юм болов уу яах ёстой вэ гэтэл за би таныг дараагийн шатанд нь холбож өгье гээд нөгөө дуудлага нь дуудсаар байгаад тасарсан тэгээд л за угаасаа хэн ч ирэхгүй юм байна гэдэгтэйгээ эвлэрээд С Д-ээ уугаад л шөлтэй хоолоо идээд өдийг хүргэв ээ. 8,9 дөх хоногоосоо буцаад үнэрлээд амтлаад эхэлсэн за гайгүй л болж байгаа юм байна гэж бодоод ядаж ирж шинжилгээ авах байх гээд ХӨСҮТ рүүгээ залгатал СБД-ийн ЭМТ-ийн утсыг өгөөд эндээс та лавлаад асуугаарай гээд тийшээ нь залгатал манайх мэдэхгүй шдээ гэхээр үнэхээр шантраад 4 сарын 16-нд өөрөө 31-р сургууль дээр оочирлож байгаад шинжилгээ өгтөл хариу нь СӨРӨГ.
 
Энэ хугацаанд ковидоор өвчилсөн надруу УОК-с өөр хэн ч залгаж хэн ч ирж биеийн байдал үзэж зөвлөгөө өгсөнгүй нэг ч удаа шинжилгээ авсангүй нэг үгээр өөрөө өөрийгөө л эдгээчих шиг боллоо. Би залуу хүн дархлаа гайгүй тулдаа хурдан эдгэчихдэг юм байж, над шиг хаягдаж өндөр настай хууч өвчтөй хүмүүс цаг алдаж өвчинөө битгий хүндрүүлээсэй, арай дээр зохион байгуулалттайгаар ажлаасай гэсэндээ зориг гаргаж энэ бүгдийг бичлээ.
 
Ковид туссан хүмүүс нь 7-10 хоноод халдвараа бусдад халдаах чадвар нь буурч эдгэрээд ч өөрт нь дархлаа нь тогтдог учраас тэдгээр хүмүүсийг битгий ад үзэж зайгаа барьж битгий ялгаварлан гадуурхаарай гэж хүсье. Бүгд дархлаагаа сайн дэмжиж инээд хөөртэй байгаарай, дахиж хэн ч ковидоор битгий өвчлөөсэй" гэж бичжээ. 
Ковид туссан хүмүүс нь 7-10 хоноод халдвараа бусдад халдаах чадвар нь буурч эдгэрээд ч өөрт нь дархлаа нь тогтдог учраас тэдгээр хүмүүсийг битгий ад үзэж зайгаа барьж битгий ялгаварлан гадуурхаарай гэж хүсье. Бүгд дархлаагаа сайн дэмжиж инээд хөөртэй байгаарай, дахиж хэн ч ковидоор битгий өвчлөөсэй
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.