| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Та нар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлдэггүй юмуу, МАНАН-гийн завхрал үргэлжлэх юм байна

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Хуралдааныг байнгын хорооны дарга С.Бямбацогт даргалж, гишүүд асуулт асууж байна. 
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг " Надад гурван асуулт байна. ҮХЦ-ээс гаргасан цэцийн дүгнэлтийг УИХ-д яагаад ийм хурдан оруулж ирэв. Ямар шалтаг шалтгаан байна вэ. 

Үндсэн хуулийг Х.Баттулга болон МАН 65 хамтраад баталсан. Та Байнгын хорооны дарга болчихоод сууж байгаа хүн бүх Ерөнхийлөгч байсан хүн нэр дэвших эрхтэй гээд бичлэг хийсэн байсан чинь үлдсэн байна билээ. Энэ ямар амаараа болно гэж ямар амаараа болохгүй гэж ярьдаг юм бэ. 

МАНАН-ын завхрал үргэлжлэх юм байна. 2016 оны сонгуулийн хуулийг яаж өөрчилсөн бэ гэхээр яг энэ технологиор өөрчилсөн байдаг юм. Оны өмнө хуулиа батлаад явж байсан чинь угаасаа нэг нөхрөөр Цэцэд өргөдөл өгүүлдэг юм. Цэц нь энэ хууль Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргаад тэр үйлдлийнх нь дагуу яг өнөөдрийнх шиг Байнгын хороо хэлэлцээд, УИХ хүлээж авч хэлэлцээд сонгуулийн хуулийг өөрчилж байсан юм шүү. Монгол Улсын хуулийг хорлож баталсан хууль юм л даа. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр гэж бий. Улстөрийн эрх, эрх чөлөөг 2-2.1.2-т зааснаар ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан байгаа. 

МАНАН гэж хэлэхийн учир 2016 онд манай намынхын Шударга эвслийнхэнтэй нийлж нэгдээд олонхи болж байсан юм. Тэгэхэд бас хүч түрээд хийчихсэн. Одоо та нар Цэцийн ийм шийдвэр гарсан юм чинь гээд яаран сандран оруулж ирээд хүч түрэх нь. Та нар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлдэггүй юмуу. Яагаад зөрчөөд байдаг юм бэ гэж асууя" гэлээ. 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхболд "Цэц дүгнэлтээ гаргасан бол 24 цагийн дотор өргөн барих ёстой. Үүнийхээ дагуу баасан гарагт өгсөн. Ингээд даваа гарагт УИХ-д ирсэн. УИХ хууль заасны дагуу цэцийн дүгнэлтээ хэлэлцээд явж байгаа байх" гэв. 

Н.Алтанхуяг:Та нар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлдэггүй юмуу, МАНАН-гийн завхрал үргэлжлэх юм байна
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.