| | USD/MNT 0₮

Хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдыг ковидын эмчилгээнд дайчлана

Монгол Улсад коронавирусийн халдварын тархалт нөхцөл байдал хүндэрч хоногт 800-гаас дээш тоогоор тохиолдол бүртгэгддэг болов. Нөхцөл байдал хүндэрсэн учраас улсын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, АШУҮС болон Буянт-Ухаа спортын цогцолборт ор дэлгэж, өвчтнүүдийг хүлээн авч эхэлсэн байгаа. ЭМЯ-наас мэдээлж буйгаар халдвартай хүмүүсийг хүлээж авах ор хангалттай бий. Харин хүний нөөцийн дутагдалд орсон. Амьсгалын аппарат ажиллуулах эмч мэргэжилтэн алга гэж мэдээлсэн. 

Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдаа дайчлах талаар уулзалтыг хийжээ. Нэмэлтээр гаргах эмнэлгийн жагсаалтыг төлөвлөж, ажиллах хүний нөөцийг хэлэлцэж шийдлээ. УОК-ын шуурхай хурлаар хэд хэдэн асуудлыг оруулж хэлэлцүүлсэн байна. Ийнхүү хувийн эмнэлэг, эмч  ажилчдыг ковидын эмчилгээнд дайчилж, халдварын тархалтыг хумиж авахаар төлөвлөжээ. 

Хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдыг ковидын эмчилгээнд дайчлана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.