| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвараар хоёр хүн нас барж, нийт нас баралт 51 боллоо

Монгол Улсад халдвараар нас барах хүний тоо нэмэгдсээр байна. Нас баралтгүй хоног гэж алга. Өнгөрсөн шөнө гэхэд халдварын нэн хүнд хэлбэрээр хоёр хүн нас барж, нийт нас баралт 51 болжээ.

Өчигдөр таван хүн хоногт нас барсан мэдээтэй байсан. Сүүлийн 10 гаруй хоногт байнга нас баралт бүртгэгдэж, хамгийн олон нь хоногт зургаан хүн нас барсан байгаа юм.

Нас баралт цаашид нэмэгдэнэ гэдгийг ч мэргэжлийн эмч нар хэлж байгаа. Учир нь халдвар авснаа мэдэхгүй иргэд гэрийн нөхцөлд дур мэдэн эмчилгээ хийж байна. Нөгөөтэйгүүр халдвар авангуутаа биеийн байдал нь огцом муудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас бараад байна. Архаг хууч өвчтэй, мөн сахартай, илүүдэл жинтэй, уушги муутай хүмүүс энэ халдварт амархан өртөж, нас бараад байна. Учир нь энэ вирус энгийн ханиад биш мэдрэлийн бүх системүүдийг гэмтээж дархлааг дарангуйлж байгаа талаар мэргэжлийн эмч ярьсан. Тиймээс иргэн бүр хариуцлагатай ухамсартай байж, хатуу хөл хорионы үед гэртээ дэглэмээ чанд сахиж, гарах тохиолдолд амны хаалт, бээлийгээ байнга өмсч, гараа ариутгаж байхыг анхааруулж сануулсаар байна. 

Коронавирусийн халдвараар хоёр хүн нас барж, нийт нас баралт 51 боллоо
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.